Сайн Мэдээ

Сайн мэдээ гэж юу вэ?

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”

Иохан 3:16

Бурхан танд хайртай

Бүх зүйлийг бүтээсэн цорын ганц Бурхан танд хайртай.

Тэр таныг ямар ч нөхцөл болзолгүйгээр, яг байгаагаар тань хайрладаг. Түүний хайр хэзээ ч дуусашгүй, үүрд мөнхийнх. Тэр тантай ойр дотно харилцаатай байхыг мөн зорилготой, утга учиртай амьдралыг өгөхийг хүсдэг.

“Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.” (1Иохан 4:16)

“Өөрт минь Та амийн замыг таниулна Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг.” (Дуулал 16:11)

Бид Бурханаас тусгаарлагдсан

Бурханы хайрыг мэдрэхэд гэм нүгэл бидэнд саад болдог. Хүн бүр гэмтэй. Хүн Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн боловч зөрүүдлэн эсэргүүцэж, өөрийн хүслийг даган, өөрийнхөөрөө бардамнан амьдарч, Бурханы эсрэг зүйл хийх болсон нь гэм нүгэл юм.

Гэм бидний Бурхантай харилцах харилцааг нурааж, хана мэт тусгаарладаг. Бид Бурханыг оролцуулахгүйгээр амьдралын зорилго, утга учрыг хайдаг. Бид Түүнд итгэхгүйгээр үл барам, бидэнд хандсан сайн хүслүүдийг нь үгүйсгэдэг.

Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй… (Ром 3:23)

Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан Нүглүүд чинь Түүний нүүрийг Та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй. (Исаиа 59:2)

Есүс бидний төлөө нас барсан

Бид өөрсдийн хичээл зүтгэлээр гэмээсээ бүр мөсөн салж чадахгүй. Бурхан биднийг хайрласан тул цорын ганц хүү Есүс Христээ энэ дэлхийд илгээсэн.

Есүс бидний өмнөөс шийтгүүлэн загалмайд цовдлогдон нас барж, бидний төлөх ёстой байсан гэмийн төлөөсийг төлсөн. Үүгээр ч зогсохгүй тэр үхлээс амилж, Бурханы Хүү болохоо батлаад, өөрт нь итгэсэн бүхэнд мөнхийн амь өгнө гэдгээ амласан.

Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. (Иохан 3:16)

Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав. (1Петр 3:18)

Та Есүсийг хүлээн авах үү?

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. (Иохан 1:12)

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. (Илчлэлт 3:20)

Та Есүсийг хүлээн авах уу?

Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бид Бурхантай ойр дотно харилцаж, Түүний хайрыг мэдрэх боломжтой юм. Бид итгэлээрээ Есүс Христийг хүлээн авдаг. Тэр таны амьдралд орохыг хүсэж, зүрх сэтгэлийн тань хаалгыг тогшиж байна.

Та энгийн нэгэн залбирлаар яг одоо Бурхантай ойр дотно харилцаагаа эхлүүлэх боломжтой.

Та ямар сонголт хийх вэ?

Та яг одоо залбирч Есүсийг хүлээн авч болно

Бурхан минь, намайг хайрласанд баярлалаа. Би өнөөдрийг хүртэл Тангүйгээр өөрийнхөө замаар амьдарч байснаа ухаарлаа. Намайг үнэхээр уучлаарай.

Есүс Христ, Та миний төлөө загалмай дээр нас барж, гэмийг минь уучилсанд баярлалаа. Би танд итгэхийг хүсэж байна. Та миний амьдралд орж, Миний Аврагч Эзэн болооч хэмээн урьж байна. Таны хайрыг мэдэрч, надад төлөвлөсөн амьдралаар тань амьдрахыг зөвшөөрөөч.

Та Бурхан, Есүс Христ, Библийн талаар асуудлаар ярилцахыг хүсч байна уу? мессеж бичиж бидэнд мэдэгдээрэй. Бид тантай холбогдоно.

Хувийн нууц, баталгаат байдлын мэдэгдэл: Та илгээсэн асуултынхаа хариултыг имэйлээр хүлээн авах болно. Өөр бусад зорилгоор хэн ч тантай холбогдохгүй. Таны нэр, имэйл хаяг ямар нэг компани эсвэл байгууллагад дамжуулагдахгүй.

Библи Аппыг татаж аваарай

Библи Апп-ыг ашиглан Бурханы үгийг уншаарай

This site uses cookies to ensure you get the best experience.